Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд

Монгол улсынхаа хөгжлийн тулгуур болсон дэд бүтцийн салбарт аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон үйл ажиллагааг явуулахдаа чанар стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийг эрмэлздэг бөгөөд нийт ажилтан ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг онцгой анхаарч ажилладаг.
Мөн манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд аливаа салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн хөгжил болон иргэдэд бодитой туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллахдаа баяртай байдаг. Эдгээрээс дурдвал: 
  1. Ажлын байранд орон тоо гарах үед мэргэжлийн шаардлагыг хангасан орон нутгийн иргэдийг авч ажиллуулах
  2. Бүх нийтийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор усны машин, хог ангилах төсөл, хогны машин зэрэг үйл ажиллагааг дэмжих
  3. Малчин иргэдээс чанарын шаардлага хангасан мал, мах, цагаан идээ, бараа бүтээгдэхүүн худалдан авахад иргэдийн оролцоог тэгш хангах зорилгоор суманд үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэд, хоршоо, иргэдийн бүлэгтэй хамтран ажиллах
  4. Мандах сумын нутагт хууль бус аргаар алт олборлож, эвдрэлд орж орхигдсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийх
  5. Өвөлжилт хүндрэхэд мал бүхий иргэдэд малын тэжээлийн дэмжлэг үзүүлэх
  6. Уурхайн болон тээврийн нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдэд нөхөн олговор олгох, орон нутгаас сурлага, спортоороо тэргүүлсэн сурагчдад оюутны тэтгэлэг олгох
  7. Орон нутгийн иргэдийн байгаль орчныг хамгаалах талаар иргэдийн санал санаачлагыг дэмжиж тээврийн зам усалгааны ажлыг тогтмол хийх
  8. Хаваржилт хүндэрч мал, амьтан ихээр хоргодсонтой холбоотой сэг зэм устгах, ариутгах ажилд техникийн тусламж үзүүлэх
  9.  Орон нутагт таван уст цэгийг гаргаж тоноглосон. 
  10.  Мандах болон зэргэлдээх сумдын айл өрхүүдийг өвлийн улиралд өнтэй давахад дэмжлэг болгон нүүрс тогтмол олгох
  11. Хаваржилт хүндэрч мал амьтан ихээр хорогдсон холбоотой сумаас зохион байгуулсан мал амьтны сэг зэм устгах ажилд техникийн тусламж үзүүлэх гэх мэт ажлуудыг тогтмол хийж гүйцэтгэж байна. 

Мод тарих ажил

Бид говийн хөрсөнд амьдрах чадвартай хайлаас, улиасны 5-6 настай суулгац, бургас, жигд гэх нэр төрлийн мод суулгацуудыг тогмтол тарьж экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахаар зорин ажиллаж байна. 

Биотехникийн арга хэмжээ

Цаг агаар хүндэрсэн идэш тэжээл ховордсон тохиолдолд өвс, хужирыг зэрлэг ан амьтад болох хулан, зээр, хар сүүлт, аргаль зэрэг амьтдын ихээр нүүдэлдэг замыг дайруулан тавьж байна.

Орон нутагт хийсэн хөв, цөөрмийн ажил

Арваннайман Богд уулын БНГ орчмын бүс нутагт зэрлэг ан амьтдад зориулсан уст цэг, хөв цөөрөм байгуулав. 

Нутгийн зэрлэг ан амьтад, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай байрлалд хөв цөөрөм байгуулав. Цөөрөм нь 22 м урттай, 50 см гүнтэй, 3 м өргөнтэй байгуулсан.
Хатанбулаг сумын Эргэл, Халив багийг дамнасан малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна. 

Автозамын засвар арчлалт

Уурхайн олборлолтын зам талбайд усалгааг тогтмол явуулж, уурхайн шимт болон хөрсний овоолго, ухаш, паркийн талбай зэрэг 5-6 тууш авто замыг сэргээн засварлан тэгшлэх, техникээр нягтаршуулж, тоосжилтоос сэргийлэн ажиллаж байна.

Тээврийн замын арчилгаа, усалгааг мэргэжлийн туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан зам засварын хэсэг гарч арчилгааг тогтмол хийж байна.
Арваннаймын богд уулын ойролцоо төслийн талбайгаас баруун хойд зүгт 35 км орчимд хууль бус гар аргаар алт олборлогч нарын эвдрэлд оруулж орхисон талбайд техник нөхөн сэргээлт хийсэн. 
Өвөлжилт хүндэрсний улмаас сумын бүх малчин айл өрхүүдэд уурхайн зүгээс малын тэжээлийг тарааж өвлийг өнтэй давахад туслалцаа үзүүлж байна. 
Жижиг оврийн дугуйт ачигчийг Мандах сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. 

Тээврийн замын цэвэрлэгээ

Тээврийн зам дагуух хаягдал дугуй болон бусад хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 

Тээврийн замын тоосжилт бууруулах ажил

Уурхайн технологийн зам болон гадаад тээврийн замын тоосжилтыг бууруулахын тулд  16тн, 22тн автомашинаар өдөр бүр 6-8 рейс хийж тоосжилтыг /шүүрлийн усыг ашиглан/ дарах зам талбайн усалгаа 24 цагаар тогтмол хийгдэж байна.

Уулын ажлын үед зам усалгааг тогтмол явуулж байна. 

Айл өрхийн өтөг бууц цэгцлэх 

Сумын айл өрхүүдийн өтөг бууцыг хуулж, цэгцлэх ажилд техникийн туслалцааг тогтмол үзүүлж байна. 

Оюутны тэтгэлэг

Манай байгууллага жил бүр орон нутгийн айл өрхүүдийн хүүхдүүдээс сурлага, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан боловч цаашид суралцах санхүүгийн боломж хомс сурагчдыг дэмжин сургалтын тэтгэлэг олгодог

Мал, амьтдын сэг  цэвэрлэх 

Ил задгай үхэж, үрэгдсэн мал амьдтын сэг, зэмийг бөөгнүүлэн тээвэрлэж нүх ухаж булсан. 
Search